ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/sb...

22
Сурагчдад сурч мэдсэн зүйлсээ байгаль дээр бүтээлчээр хэрэглэх боломж олгосноор тэд байгалийн зүй тогтлыг мэдэрч эхэлдэг. Аливаа зүйлсийн сайхныг мэдсэн биш мэдэрсэн хүн л түүнийг зүрх сэтгэлээсээ хайрладаг... П.Хэнмэдэх /ДУА, Оюуны ирээдүй цогцолбор, газарзүйн багш/ Ё. Цогтгэрэл /ДУА, Оюуны ирээдүй цогцолбор, газарзүйн багш/ О. Ичинхорлоо /ДУА, Оюуны ирээдүй цогцолбор, газарзүйн багш/ 2021.04.25 Судлаач сурагч экскурс хичээл / Сонирхолтой газарзүйэкскурс хичээлийн жишээн дээр / ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Зургийг П.Хэнмэдэх Сонирхолтой газарзүйэкскурс хичээлийн үеэр

Upload: others

Post on 18-Aug-2021

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Сурагчдад сурч мэдсэн зүйлсээ байгаль дээр бүтээлчээр хэрэглэх боломж олгосноор тэд байгалийн зүй тогтлыг мэдэрч эхэлдэг. Аливаа зүйлсийн сайхныг мэдсэн биш

мэдэрсэн хүн л түүнийг зүрх сэтгэлээсээ хайрладаг...

П.Хэнмэдэх /ДУА, Оюуны ирээдүй цогцолбор, газарзүйн багш/

Ё. Цогтгэрэл /ДУА, Оюуны ирээдүй цогцолбор, газарзүйн багш/

О. Ичинхорлоо /ДУА, Оюуны ирээдүй цогцолбор, газарзүйн багш/

2021.04.25

“Судлаач сурагч ” экскурс хичээл

/ “Сонирхолтой газарзүй” экскурс хичээлийн жишээн дээр /

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Зургийг П.Хэнмэдэх “Сонирхолтой газарзүй” экскурс хичээлийн үеэр

Page 2: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

нэг 

1.4 Хичээлийн үр дүн

Сурагчдыг танхимын сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа байгаль дээр бүтээлчээр ашиглаж сурна.

Байгалийн зүй тогтол, холбоо хамаарлыг ойлгож, судлах шинжлэх хүсэлтэй болно.

Идэвхтэй сургалтын аргаар зохиогдсон даалгавруудыг гүйцэтгэх явцад сурагчдад ШУАБ тодорхой хэмжээгээр төлөвшинө.

Хүрээлэн буй орчны бохирдлуудыг сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгоно

Хог хаягдал багатай амьдахын ач холбогдлыг ойлгох, хэрэгжүүлнэ.

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ: СУДЛААЧ СУРАГЧ

1.2 Хичээлийн зорилго

Орон нутагтаа орших жижиг урсгал ус (гол)- нд морфометрийн болон чанар, орчны судалгаа хийх, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, экологийн хүмүүжилд хувь нэмэр оруулах

 

Газарзүй

1.1 Хэрэгжүүлэх судлагдахуун

 

Газарзүй Биологи Хими Физик

Ганцаарчилсан Интеграци

Хэрэгжүүлсэн багш нарын тоо:

5 ба түүнээс дээш

4-5 цаг

Хамрах хүрээ

8-9 анги

2 удаа

Хавар 5 сар

Намар 9,10 сар

Зарцуулах хугацаа

Сэдэв сонгосон үндэслэл

Сурагчдад сургалтын явцад олж авсан мэдлэг чадвараа орон нутгийнхаа хүрээлэн буй орчинд шинжлэх ухаанчаар хэрэглэж, турших явцдаа тулгамдаж буй ямар нэгэн асуудлыг олж илрүүлэн, шийдэх боломжийг эрэлхийлдэг дадалтай болгох нь тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж буй илрэл юм.

1.3 Хичээлийн зорилт

Голын усанд усны морфометрийн болон чанар, бохирдлын судалгааг багш, сурагчид хамтран гүйцэтгэх

Өртөөчилсөн хэлбэрээр сурагчдад судалгаанаас олж авсан мэдээлэлд анализ хийн үр дүнг харьцуулах даалгавар ажлуулах

Хүрээлэн буй орчноосоо ямар нэгэн асуудлыг олж харах, түүнийг эрэмблэх

Асуудалд анализ хийж, шийдэх боломжийг эрэлхийлэх

Хог хаягдын тухай Zero waste технологийг ойлгуулах

Page 3: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан байдал:

Тогтвортой хөгжлийн зорилт

Суралцахуйн зорилтууд код

Дэмжиж, уялдсан байдал.

4-р зорилт Чанартай боловсролыг дэмжих

ТХЗ04.ЗҮ4. ТХЗ04.ЗҮ5

Сурагчид танхимын сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа байгаль дээр туршин, судлах явцдаа бататгах, хэрэглэх, шинэ мэдлэг бүтээх, тулгамдаж буй асуудлуудыг олж илрүүлэх, шийдэх боломжийг эрэлхийлэх зэрэг нь тус хичээлийн гол зорилго юм.

6-р зорилт Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах

ТХЗ06.ЗҮ3 ТХЗ06.ЗҮ4

Усны шинж чанар, орчинг судалж, бохирдолтын зэргийг тодорхойлох

Үүсэх үр дагаврыг тооцоолох

12-р зорилт Хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл

ТХЗ 12Сэ 07

Сурагчид экскурс хичээлийн хугацаанд өөрсдийн хэрэглэсэн зүйлсийн хаягдалд /хог/ анализ хийж хог хаягдал бага ялгаруулж амьдрах хариуцлагатай хэрэглээ болох Zero waste технологийг ойлгох

13-р зорилт Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах

ТХЗ13.НСХ4 ТХЗ13.НСХ5

Усны түвшин, урсцыг хэмжин тооцоолж өмнөх судалгаануудтай харьцуулан, анализ хийх Жнь: Шарын голын усны түвшин өмнөх онуудаас багассан байна.

Мөн сурагчид хүрээлэн буй орчноосоо асуудлыг олж харах даалгавар дээр судалгаа элсний нүүдэл, ган гачиг, үерийн асуудлуудыг олж харсан байж болно.

15-р зорилт Хуурай газрын экосистемийг хамгаалах

ТХЗ15.ТМ1. ТХЗ15.ТМ2.

Усны бохирдолтыг тодорхойлох Усны бохирдлын үр дагаврыг тооцоолох Бохирдол үүсэх шалтгааныг олох Голыг хэрхэн хамгаалах тухай ойлголтуудыг

өртөөчилсөн сургалтаар олгодог.

Тулгарсан бэрхшээл:

Тулгарсан бэрхшээл Шийдсэн арга зам Сурагчдыг байгаль дээр судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэхийн тулд багшаас онол, арга зүйн дутагдсан.

Усны судалгааны гарын авлага Биологи, хими, физик, газарзүйн зарим агуулга Идэвхтэй сургалтын аргууд, сурагчдыг хөгжүүлж,

төлөвшүүлэх сурган хүмүүжүүлэх онолуудыг багш нар судалж өөрсдийгөө хөгжүүлсэн.

Багш нарын хувьд голын усанд судалгаа хийж үзээгүй.

Багш нар судалж олж авсан, мэдлэгээ бататгах зорилгоор судлах гол дээрээ урьдчилан очиж туршиж үзсэн.

Сургалтыг явуулах болон сурагчдын аюулгүй байдалд хяналт тавихад 3 газарзүйн багш хүрэлцэхгүй байсан.

Сонирхолтой газарзүй клубын сурагчдыг экскурс хичээлд ТУСЛАХ БАГШ-аар оролцуулсан.

Судалгаа явуулахад шаардагдах багаж төхөөрөмжийн дутмаг

Индикаторын цаас, микроскопыг хими болон биологийн багш нараас зээлсэн.

Шавьж барих тор, метр, рейк мод зэргийг өөрсдөө гарын доорх материалаар хийсэн, худалдаж авсан.

Page 4: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

БАГШ

№ Үйл ажиллагааны

дараалал Анхаарах зүйлс

Сонирхолтой газарзүй экскурс хичээлийн жишээ

1. Судалгаат хичээлээ зохион байгуулах газраа сонгох.

Судлаач сурагчдад зориулж аюулгүй, заавал урсац багатай жижиг голыг сонгох . Гол дээр очоод салаа, тахирлалт, арлыг нэг дор үзүүлж болохуйц газарт судалгааны ажлыг эхлүүлбэл тохиромжтой.

Дарханд хамгийн ойрхон нь Хараа гол боловч бид 45 км зайд орших Шарын голыг сонгосон. Учир нь урсац нь багатай. Гэхдээ байнгын урсацтай.

2.

Сурагчдаар хийлгэх судалгааны ажлуудын жагсаалтыг бичнэ.

Судалгааны ажил нь: Сурагчдын нас сэтгэхүй, бие бялдрын онцлогт тохирсон, сонирхол татахуйц байх Судлагдахууны агуулгатай уялдуулсан

8-р ангийн Монгол физик газарзүйн хичээлийн хүрээнд аяллын маршрут зохиох, голын морфометр, усны шинж чанарын судалгаа хийдэг.

3.

Гүйцэтгэх ажлын даалгавраас хамаарч хамрагдах сурагчдын бүтцийг тодорхойлно.

Гүйцэтгэх даалгавар их төлөвлөсөн үед үйл ажиллагааг өртөөчилсөн аргаар явуулахад тохиромжтой. Тиймээс сурагчдын багт хуваадаг.

Сурагчдын оролцоо, сургалтын үр дүнг тооцоолон 5-6 өртөөнд хувааж сурагчдыг оролцуулдаг.

4.

Судалгааны ажилд шаардагдах багаж, хэрэгслүүдийг бэлтгэнэ.

Сурагчдын тоогоор ажлын хуудас тарааж өгнө. Морфометрийн судалгаанд - Метр /10-15 м урт/ /Урт метр байхгүй бол 10-20 м урттай олс байж болно./ - Усны гутал 2 ширхэг - Рейк мод /гүнийг хэмжих/ - Хөвүүр 6 ширхэг /ижил жинтэй, хавтгай хэлбэртэй / - Усны термометр 1 ширхэг - Усны ёроолын амьтан шүүрдэх тор - Микроскоп 1-2 ширхэг

/байхгүй бол томруулдаг шил / - Шавьж барих чимхүүр 2 ширхэг - Бээлий - Чанга яригч - Индикаторын цаас - Усны дээж авах шилэн сав - Хээрийн судалгааны гарын авлага

  ХОЁР ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ

Page 5: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Багш нар сурагчдад явуулах судалгаагаа өмнө нь очиж өөрсдөө туршина.

5. Явах хугацаагаа тохирно.

Цаг агаарын урьдчилсан мэдээ заавал үзэх Бямба гаригт явахад тохиромжтой байдаг.

2018 оноос хойш 7 удаа явахдаа үргэлж бямба гаригийг сонгодог. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бямба гариг тааламжгүй бол дараагийн бямба гаригийг сонгоно.

6.

Сурагчдад 7 хоногийн өмнө зарлах бөгөөд эцэг эхийн зөвшөөрөлтэй авч явна.

Эцэг эхээс заавал зөвшөөрлийн гарын үсэг авна.

Нэг ангиас 15 аас дээш сурагч хамрагдвал анги удирдсан багшийг нь авч явдаг.

7.

Экскурс хичээлийн үед хүнсийг багш болон сурагчид өөрсдөө бэлтгэнэ.

Сурагчдыг өөрсдийн идэх хүнсээ бэлтгэхийг заавал сануулах, явахаасаа өмнө шалгах. Амархан мууддаг хүнсний зүйл авахгүй байхыг сануулна.

Зориулалтын усны саванд уух шингэнээ бэлтгэж ирэхийг сануулна.

1. Эрүүл ахуй шаардлага хангасан шингэн зүйлс авч явах 2. Байгальд хог хаяхгүй байх, 3. Өөрсдөөс гарсан хог хаягдлыг зориулалтын уутанд хийж экскурс хичээл дуусах үед хогийн цэгт бөөнөөр нь хаях

8. Сурагчдын тооноос хамаарч тээврийн хэрэгслийг сонгоно.

Тусгай зөвшөөрөлтэй, даатгалтай тээврийн хэрэгслийг заавал сонгох Зорчигчдын тоог стандартын дагуу барих Сурагчид унааны зардлаа өөрсдөө гаргана.

Сурагчид тээврийн хэрэгслээр зорчих үед анхаарах зүйлс 1. Сурагч бүр өөрсдийн хуваарьт суудалд суух 2. Аюулгүй байдлаа хангах үүднээс суудлын бүсээ бүслэх. 3. Тээврийн хэрэгсэл явж байх үед босож явахгүй байх.

9. Аюулгүй

ажиллагааны дүрмийг мөрдөх

Тээврийн хэрэгслийг явж байхад болон түр зогсож байхад сэрэмжтэй байх. Голын эргээс 3 алхамын зайд байлгах Үйл ажиллагаа дуусаж ирээд сурагчдыг заавал эцэг эхэд хүлээлгэн өгөх.

Экскурс хичээлийн үед анхаарах дүрэм

1. Цаг барих 2. Багшийн болон багийн ахлагчийн зааврыг дагана. 3. Дулаан хувцас, нарны малгай авч явах 4. Хавар намрын хуурайшлын үед явах тул гал гаргах зүйл авч явахгүй байх 5. Эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Page 6: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Голын усны морфометрийн үзүүлэлт

1. Голын хөндлөн огтлолын талбай: Голдрилын хөндлөн огтлолын талбай бөгөөд устай хэсгийнхийг нь амьд огтлол гэж ч нэрлэдэг. F=2/3xBH F- хөндлөн огтлолын талбай B-голын өргөн H- хамгийн их гүн томьёогоор олно.

2. Дундаж гүн: Хөндлөн огтлолын талбайг голын өргөнд харьцуулна. H=F/B ( F-амьд огтлолын талбай B-голын өргөн )

3. Унал: Голын эх ба адгийн хоорондын өндрийн ялгаа H=H1-H2 ( H голын унал, H1 голын эх буюу дээд талын цэгийн өндөр, Н2 голын доод талын цэгийн өндөр ) Уулын гол унал ихтэй учир урсгал хурдан байхад талын гол тийм биш. Унал ихтэй голыг эрчим хүчний эх үүсвэрээр ашиглана.

4. Хэвгий: Голын уналыг уртад харьцуулсан харьцаа. I=H1-H2/L ( L хэвгий, H1 голын эх буюу дээд талын цэгийн өндөр, Н2 голын доод талын цэгийн өндөр, L голын урт буюу сонгон авсан голын 2 цэгийн хоорон дахь урт)

5. Усны зарцуулалт: Голын голдирлын хөндлөн огтлолоор нэгж хугацаанд урсан өнгөрч буй усны хэмжээг хэлнэ. Энэ нь голын услаг байдлыг үзүүлдэг. Хөндлөн огтлолын талбайгаар нь нэгж хугацаанд хэдэн шоо метр ус урсан өнгөрч байгаагаар тооцож м3/сек-ээр илэрхийлнэ. Q=VxDxF Q-Усны зарцуулалт V- Усны дундаж хурд D- Голын гүн F- голдрилын өргөн

ГУРАВ “СУДЛААЧ СУРАГЧ ”

экскурс хичээлд оролцож буй багш болон сурагчдад өгөх мэдээлэл

Page 7: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Голын усны чанар

РН гэж юу вэ?

PH нь "устөрөгчийн индекс" гэсэн товчлол бөгөөд тухайн бодисын хүчиллэг эсвэл шүлтлэг (үндсэн) шинж чанарыг илтгэдэг. Стандарт рН масштаб (заримдаа хүчиллэг эсвэл шүлтлэг байдлын хэмжүүр гэж нэрлэдэг) 0-ээс 14 хооронд хэлбэлздэг боловч эдгээр түвшинг давж гарах боломжтой. РН өндөр байх тусам бодисын шүлтлэг болно. РН бага байх тусам хүчиллэг бодис их байдаг. 7.0 рН нь төвийг сахисан хүчиллэг ба шүлтлэг чанартай байдаг.

Байгальд ус нь 6.5-аас 8.5 хооронд хэлбэлздэг. Цэвэр ус нь бүрэн төвийг сахисан шинж чанартай боловч агаартай холбогдох үед нүүрстөрөгчийн давхар исэлтэй урвалд орж, бага зэрэг хүчиллэгжүүлдэг. Үнэхээр цэвэр ус олох боломжгүй бөгөөд иймээс байгальд төвийг сахисан рН бүхий ус байдаггүй: эх үүсвэрт аль хэдийн ууссан нэгдлүүд байдаг. Маш зөөлөн гэж тооцогддог булгийн ус нь ихэвчлэн 7-оос бага утгатай байдаг. Гол мөрөн эсвэл булгийн усанд ихэвчлэн бикарбонат-кальцийн хэлбэрүүд ихэвчлэн гол бөгөөд 7-8 хооронд хэлбэлздэг.

РН-ийг хэрхэн хэмжих вэ?

Усны PH нь 0-14 хооронд байдаг.

0-6.5 хооронд байвал Хүчиллэг

6.5-8.5 хооронд байвал Саармаг

8.5-14 хооронд байвал Шүлтлэг байдаг.

“УУШИГТ ДУНГИЙН МӨРӨӨР” кейс

Сонирхолтой газарзүй клубын сурагчдын судалгааны ажлын дүгнэлт

2018-2019 хооронд Шарын голын адагт усны судалгааг 6 удаа хийсэн бөгөөд усны орчин саармаг, хаварч, өдөрч, сонын авгалдай баригдаж, усны чанар цэнгэг хэвээр байв. Харин 2020 оны 9,10 сард хийсэн судалгаагаар голын ус огцом хүчиллэг болж, РН=4-5 буюу хар кофетой ижил орчинтой байсан. Голын ёроолоос уушигт дунгаас өөр амьтан баригдсангүй. Уушигт дун нь бохирдолтой, хүчил төрөгч бага усанд амьдардаг. Өмнөх жилүүдэд усны чанар сайн байсан ус яагаад огцом ингэж муудсан бэ? гэдэг нь тэдний олж харсан хамгийн том асуудал байлаа.

2020.11.07-нд Шарын голын усны чанарт нөлөөлсөн хүчин зүйлсийг илрүүлэх зорилгоор Шарын голын дээд эхэнд усны судалгаа хийсэн. Энэ судалгааны ажлын үр дүн өмнөх судалгааны дүгнэлттэй адил байв. Сонирхолтой газарзүй клубын сурагчид ДУА-н байгаль орчны газар, Хараа, Ерөө голын сав газрын захиргаанд өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж, учир шалтгааныг олохыг уламжлав. Энэ холбоос руу орж бичлэгийг сурагчдадаа үзүүлж болно. https://youtu.be/LbOYWNddsso

Page 8: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Монгол орны гол мөрдийн тухай мэдээлэл

Монгол орны хамгийн урт гол болох Орхон гол нь 1124 км урсах бөгөөд усны зарцуулга 116 сек/м3

https://mn.wikipedia.org/wiki/%D0%9E%D1%80%D1%85%D0%BE%D0%BD_%D0%B3%D0%BE%D0%BB

Монгол орны хамгийн их устай мөрөн бол Сэлэнгэ юм. Сэлэнгэ мөрний усны зарцуулга 310 сек/м3

https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BD%D0%B3%D1%8D_%D0%BC%D3%A9%D1%80%D3%A9%D0%BD

Биологийн хяналт мониторинг

Усны чанарын мониторинг (хяналт) нь усны нөөцийг хамгаалах болон нөхөн сэргээх ажиллагааны нэн чухал хэсэг. Тодорхой хугацааны давтамжтайгаар, урсгал усны ёроолын амьдралд сээр нуруугүй амьтдаас дээж авч шинжлэх нь тухайн усны чанарын төлөв байдлыг үнэлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Усны ёроолын амьдралд сээр нуруугүйтнүүд усны чанарын бохирдлыг мэдрэх байдлаараа ялгаатай байдаг. Зарим нь усны бохирдолд маш мэдрэмтгий учир бохирдсон усанд амьдарч чаддаггүй бол, бага зэрэг мэдрэмтгий шавьж нь янз бүрийн нөхцөлд амьдрах чадвартай байдаг ба зарим шавьж нь маш их бохирдсон нөхцөлд ч тэсвэртэй байдаг.

Харин бохирдол ихтэй усанд тэсвэртэй бүлэг организм давамгайлах ба цөөн тооны мэдрэмтгий чанар багатай сээр нуруугүйтэн амьдардаг бол мэдрэмтгий чанар өндөртэй сээр нуруугүйтэн огт тохиолдохгүй. Биологийн мониторинг буюу хяналтын үйл ажиллагаа нь урсгал уснаас тор ашиглан сээр нуруугүйтнийг барих барьсан амьтдаа ангилан тодорхойлох, түүнчлэн тооцоолол хийж усны чанарыг тодорхойлох экологийн үнэлгээ хийхэд ашиглана.

Маш мэдрэмтгий буюу цэнгэг усны амьтад Хаварч Өдөрч Хоовгон

Page 9: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Бага зэрэг бохирдолтой усанд амьдардаг мэдрэмтгий амьтад

Тор нэхэгч хоовгон

Хөвөгч цох

Үлэмж далавчтан

Маш их бохирдолтой усанд амьдардаг амьтан.

Уушигт дун

Усны цөөн өргөст хорхой

Хануур хорхой

Zero waste технологи Өндөр хөгжилтэй улс орнуудад Zero wаstе буюу тэг хаягдал технолoгийг хэрэгжүүлдэг. Японд гудамж дахь хогийн савны тоогоо багасгаж байгаа. Монгол шиг хог дахин боловсруулах үйлдвэр бараг байхгүй буурай оронд шууд хэрэглэх боломжтой.

Page 10: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

х

№ Хийгдэх ажил Хугацаа

1 Сурагчид судалгаа хийх газартаа ирж 5 баг болж хуваагдана. 10 минут

2 Экскурс аялалыг удирдан зохион байгуулж байгаа багш нар хүүхдүүдэд зориулан экскурс болон аялал зугаалга хоорондын ялгааг танилцуулна.

5 минут

3 Аялал зугаалга биш гэдгийг мэдсэн сурагчдад экскурс хичээлийн турш туршилт судалгаа хийх аюулгүйн ажиллагааны зааварчилгааг танилцуулна

10 минут

4 Хичээлд ашиглагдах багаж хэрэгслүүдийг багш нар танилцуулна. 5 минут

5

Голын усанд хэмжилтүүдийг хийнэ. Үүнд голын өргөн болон гүн, урсгалын хурд, голын ёроолын сээр нуруугүйтэн амьтдыг барина.

30 минут

ДӨРӨВ “СУДЛААЧ СУРАГЧ” ЭКСКУРС ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

1. Судалгаа хийхээр явах үе. Сурагчдыг суудлын хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлд суулгаж, хичээлд хамрагдах сурагчдыг бүртгэнэ.

Энэ үед сурагчдын сэтгэл хөөрөл их байдаг тул тээврийн хэрэгсэлд соёлтой, болгоомжтой явах, бууж зогссон газар үлдэж, хоцорч болзошгүй тухай сануулга өгөх хэрэгтэй.

2. Судалгааны ажил эхлэхээс өмнө.

Багш: Өнөөдрийн хичээлийн туршид баг тус бүр хүрээлэн буй орчноо сайтар ажиглан 1-2 тулгамдаж буй асуудлыг олж харах даалгавар өгнө.

Экскурс хичээл ба аялал хоёрын ялгааг сайн тайлбарлаж, сурагчдад өнөөдрийн зорилго, хийгдэх ажлыг тодорхойлж, ойлгуулах нь чухал.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Экскурс хичээл • Хичээл дээр сурч мэдсэн

зүйлсээ бататгах, хэрэглэх

• Шинэ мэдлэг бүтээх • Хөтөлбөр

төлөвлөгөөний дагуу бүх зүйл явагдана.

• Цаг баримтлах • Багаар хамтран

ажилладаг. • Бүтээлч үйл дээр

тулгуурлагддаг. 

Аялал, зугаалга • Чөлөөт цагаа өнгөрөөх • Идэж, уух, тоглож наадах • Цаг хугацаанд төдийлөн

баригдахгүй. • Нарийн тогтоосон

хөтөлбөр төлөвлөгөө байхгүй.

Ялгаа

Үйл ажиллагааны төлөвлөгөө I

Page 11: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

3. Голын морфометрийн судалгааны бэлтгэл

1. Сурагчдыг голын эргээс 3 алхамын зайтай багш нарын нүдэнд харагдахаар газар суулгана.

2. Сурагчдад хөтөлбөрийн дагуу бэлтгэсэн ажлын хуудас тарааж өгнө. 3. Усны судалгаанд хэрэгтэй багаж, хэрэгслүүдийг бэлтгэж, үүрэг зориулалтыг

сурагчдад танилцуулна

4. Голын морфометрийн судалгаа

Голын өргөн хэмжих

- Усны гуталтай 2 судлаач голын усруу орох бөгөөд ус урсах хоёр эргийн хоорондох зайг хэмжинэ.

- Сурагчид хэмжилтийг ажлын хуудаст тэмдэглэж авна.

2019.09.19 экскурс хичээлийн зураг.

Ус руу 8-9 р ангийн сурагчдыг оруулж болохгүй. Ус руу орж, хэмжилтийг багш болон ахлах ангийн эрэгтэй сурагч гүйцэтгэнэ.

Голын гүн хэмжих

1. Голын өргөн хэмжиж буй метрээ хураахгүйгээр нийт зайгаа тэнцүү хэд хэдэн хэсэгт хуваан хэмжилтийг хийнэ.

2. Хэмжилтийг хийхдээ рейк мод, эсвэл метрийн хуваарьтай модыг ашиглана.

3. Сурагчид хэмжилтийг ажлын хуудаст тэмдэглэж авна.

4. Хэмжилтийн үзүүлэлтүүдийг нэмж, хэмжилт хийсэн тоонд хувааж дундаж гүнийг тодорхойлно.

2019.09.19 экскурс хичээлийн зураг.

 

Ажлын хуудас дээр өмнөх судалгааг оруулсан

Багш: Судалгааны тоо мэдээг сурагчдад дамжуулан өмнө хийгдсэн судалгаатай анализ хийж, сурагчидтай харицлан ярилцана. /усны түвшин нэмэгдсэн, буурсан байна гэх мэт/

Page 12: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Хөвөгч нь хавтай хэлбэртэй, жин, нягт

ижил зүйл байх хэрэгтэй. Хөвөгч живих тохиолдолд судалгааг дахин

шинээр явуулна.

2020.10.17 Усны хурдыг хэмжиж буй байдал.

2020.10.17 Судалгааны тоон үзүүлэлтүүдийг чанга

яригчаар дамжуулж байна.

5. Голын усны орчин ба бохирдолтыг тодорхойлох

Багш: сурагчдаас 1. Энэ ус бохирдолттой ус болов уу?

Яагаад ? 2. Энэ усанд амьтан байгаа болов уу? 3. Байвал ямар амьтад байгаа бол яагаад ?

гэх мэт асуулт асууж, таамаглан ярилцана. Таамаглалыг ажлын хуудаст бичүүлнэ.

2018. 10. 13 –нд хамгийн анх Шарын голын усанд судалгаа хийхээр хүүхдүүдтэй очиход ус булингартай байсан. Тэгээд сурагчдаас дээрх асуултыг асуухад тэд булингартай бохирдолт ихтэй, муу ус байна. Ийм усанд амьтад байхгүй байх гэсэн таамаглалыг ихэнх сурагчид дэвшүүлж байсан.

“Сонирхолтой газарзүй” экскурс хичээлийн жишээ

Голын усны орчинг тодорхойлох

1. Усыг хуруу шилэнд хийж таглана. 2. Индикаторын цаасаа уг усанд дүрж

норгоход цаасны өнгө өөрчлөгдөнө. 3. Өөрчлөгдсөн өнгөөр хүчиллэг,

саармаг, шүлтлэг орчинтой болохыг тодорхойлно.

Саармаг ус амьд организм амьдрах хамгийн таатай орчин болдог. 2019.09.17 Шарын голын уснаас авсан дээжээ

хаягжуулж байна.

1. Усны гуталтай 2 судлаач, гол дотор урсгал дагуу 20 метр зайг хэмжиж зогсоно.

2. Эрэг дээр 1 судлаач сурагч хөвүүрийн туулах хугацааг хэмжинэ.

3. Баг тус бүрт урьдчилан бэлтгэсэн хөвүүрээ урсгалын дээд талд зогсож буй судлаачид өгч хөвүүлнэ.

4. Урсгалын доод талд орших судлаач хөвүүрийг барьж авна.

Голын усны хурд хэмжих

Page 13: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

Голын бохирдолтыг тодорхойлох ёроолын амьтдын судалгаа

1. Усанд амьдрах ёроолын сээр нуруугүйтэн амьтдыг барихын тулд нарийн нүхтэй тор

2. Жижиг чимхүүр 3. Амьтдыг хийх сав 4. Амьтад жижиг тул сайтар харахын тулд

томруулдаг шил, микроскоп Тус тус хэрэг болно.

Бэлтгэл ажил

Зарим үед голын ус маш хүйтэн байдаг тул торондоо урт иш хийвэл гар даардаггүй.

2019.09.17 Ёроолын амьтдыг хайж байгаа нь

2018.10.13 Ёроолын амьтдын судалгаа

БАГШ: сурагчдад усны РН, голын ёроолоос баригдсан амьтдыг бусад сурагчдад тухайн үед нь үзүүлэхгүй. Учир нь дараагийн өртөөчилсөн сургалтын үед хүүхэд бүрийг туршилт хийлгэнэ.

Тороор амьтан барихдаа

1. Усны ёроолд тороо налуу байрлуулна. 2. Урсгалын дээд талд нэг судлаач

хөлөөрөө голын ёроолыг хөдөлгөж, булингар үүсгэнэ.

3. Торонд шавар, чулуу, замагтай хамт шавьжнууд орсон байна.

4. Чимхүүрээр амьтдыг авч саванд хийнэ.

Усны шинж чанарыг тодорхойлох индикатор шавьжнуудыг лавлахаас хайж усны бохирдолтыг тодорхойлдог. /Хээрийн судалгааны гарын авлага ашиглана./

Цайны цаг

Багш сурагчдад багаараа хамтдаа сууж, өөрсдийн хийж бэлтгэж ирсэн хүнсээ бусадтайгаа хуваалцаж идэхийг зөвлөнө.

БАГШ: хүүхдүүдийг сайтар ажиглаж, үдийн цайгүй ирсэн сурагч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв тийм хүүхэд байвал өөрсдийн хоол хүнснээс хуваалцана.

Усны температур хэмжих

Голын усанд термометрын улаан мөнгөн усыг дүрж сайтар ажиглана.

Мөнгөн ус доош буурч, зогсох үеийн заалт нь усны тухайн үеийн температур юм.

Page 14: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

№ Хийгдэх ажил Хугацаа

1-р өртөө Усны зарцуулга тооцоолж, дүгнэлт бичнэ .

10 минут

2-р өртөө Усны РН орчинг тодорхойлно.

10 минут

3-р өртөө Баригдсан амьтдыг дурандаж усны бохирдлыг тодорхойлно.

10 минут

4-р өртөө

Газрын зураг дээр ажиллаж голын эх авч буй болон цутгах газрыг тодорхойлно.

10 минут

5-р өртөө

Байгаль экологийн ямар асуудал байна вэ? түүнийг хэрхэн шийдэж болох вэ? гэдэг талаар багаараа хэлэлцүүлэг хийнэ.

20 минут

ХОЁРДУГААР ХЭСЭГ - ӨРТӨӨ

1-р өртөө

2-р өртөө

Сурагч бүр кола, содтой ус, судалгаа хийсэн голын ус, хүчиллэг эсвэл шүлтлэг болсон голын ус тус бүрийн РН тодорхойлно.

- Энэ нь 3-н орчин тус бүрийг мэддэг болж байгаа юм. - Голын усны хүчил, шүлтийн харьцаа алдагдвал юу болох вэ?

Шарын голын усны кейс өгч, дүгнэлт бичүүлнэ.

Сурагчид голын усанд хийсэн морфометрийн судалгааны тоон мэдээг ашиглаж, тооцоолол хийнэ. 1. Голын өргөн, дундаж гүн, урсгалын хурдыг

хооронд нь үржүүлбэл усны нэг секундэнд урсах усны хэмжээ м/куб гарна.

2. Тооцоолсон усны зарцуулгыг Орхон гол, Сэлэнгэ мөрөнтэй харьцуулан дүгнэнэ.

“Сонирхолтой газарзүй” экскурс хичээлийн жишээ

Үйл ажиллагааны төлөвлөгөө II

Page 15: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

3-р өртөө

Баригдсан амьдыг микроскопоор сурагчдад харуулна. Сээр нуруугүйтэн амьтдын лавлахаас таниулж, усны чанарыг тодорхойлуулж, өмнөх төсөөлөлтэй харьцуулна. Шарын голын усанд хийсэн 3 жилийн сурагчдын судалгааны кейсийг өртөөнд ирсэн баг бүрт ярьж өгч харьцуулна. Усны бохидол байгаль болон хүнд хэрхэн нөлөөлж болох вэ? Усыг бохирдлоос хэрхэн хамгаалах вэ?

4-р өртөө

Багш: Судалж буй голд маш жижиг завь хийж тавьбал хаана хүрэх бол?

1. Газрын зургийг унших дарааллыг танилцуулна.

2. Орон нутгийн газрын зурагт судалж буй голоо олно.

3. Эх авч буй уул болон цутгаж буй газрыг зурагнаас олж тэмдэглэнэ.

Багш: Энэ гол ширгэвэл ямар аюул тулгарч болох вэ?

2019.09.17. Голын ёроолоос барьсан амьтдыг судалж байна

Дурандсан шавьжаа лавлахаас хайж байна.

2020.09.21 Газрын зураг дээр ажиллаж байна

Багш: Өнөөдрийн экскурс хичээлийн турш хүрээлэн буй орчны ямар асуудал байгааг олж харсан бэ?

Сурагчид:

‐ усны түвшин багасч байна. ‐ Усны бохирдолт ‐ Голын эрэг дагуу хог их байна. ‐ Ус хүчиллэг болсон байна. ‐ Эрэг дагуу мод байхгүй байна. ‐ Хур тунадас орохгүй байгаа тул ногоо их хатсан

байна. ‐ Хүмүүс голын ойр орчимд хог их хаясан байна ‐ гэх мэтээр асуудлыг нэрлэнэ.

2018.10.13 Газрын зураг дээр курвиметр ашиглан хэмжилт

хийж байна.

2018-2019 хооронд Шарын голын усны орчин саармаг, хаварч, өдөрч, сонын авгалдай баригдаж, усны чанар цэнгэг хэвээр байв. Харин 2020 оны 9,10 сард хийсэн судалгаагаар ус огцом хүчиллэг болж, зөвхөн уушигт дун л баригдав. Энэ бол тэдний олж харсан хамгийн том асуудал байлаа.

5-р өртөө

Багш: Дурьдсан асуудлуудын хамгийн ноцтой нь аль нь вэ? Яагаад? Бидний шийдэх боломжтой ямар асуудлууд байна вэ? Одоо шийдэх боломжтой ямар асуудал байна вэ?

4-р өртөө

Page 16: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

№ Хийгдэх ажил Хугацаа

1. Хүрээлэн буй орчноосоо олж харсан асуудлуудаа хэлэлцүүлж, эрэмбэлэх

10 минут

2. Голын эрэг дагуух тодорхой хэсгийн бохирдлыг цэвэрлэх 20 минут 3. Сурагчдын сууж ирсэн тээврийн хэрэгсэл доторх хогнуудыг ангилах 10 минут 4. Хог хаягдлын байгальд задрах хугацааг танилцуулах 10 минут5. Бид хог үйлдвэрлэсээр л байх уу? /zero waste технолгийг танилцуулах/ 10 минут

6. Хог хаягдлыг багасгах боломжийг өөрсдийн жишээн дээр эрэлхийлж, шийдэлд хүрэх

10 минут

№ Багшийн чиглүүлэг Сурагчийн үйл ажиллагаа Багш сурагчдыг тойрог хэлбэрээр газар сууж,тэдний олж харсан хүрээлэн буй орчинд тулгамдаж

байгаа асуудлуудыг дүгнэж ярилцана.

1.

Дурьдсан асуудлуудын хамгийн ноцтой нь аль нь вэ? Яагаад?

Бидний шийдэх боломжтой ямар асуудлууд байна вэ?

Одоо шийдэх боломжтой ямар асуудал байна вэ? /хог хаягдал руу чиглүүлнэ./

Сурагчид багшийн чиглүүлгийн дагуу олж харсан асуудлууддаа анализ хийж, харилцан ярилцана.

2. Голын эрэг дагуух хог хаягдал ямар үр

дагаврыг авч ирэх вэ? Үүнийг хэрхэн шийдэж болох вэ?

Сурагчид хөрсний болон усны бохирдолт бий болж экосистемд сөрөг нөлөө үзүүлнэ. Хүн амд уснаас үүдэлтэй өвчин эмгэг үүсгэж бас болно гэх мэтээр хариулна.

Сурагчид цэвэрлэж болно. Багш сурагчид хамтран судалгаа хийсэн голын тодорхой хэсэг дагуух газрын хог хаягдлыг

цэвэрлэнэ.

3.

Сурагчдыг өнөөдөр хэрэглэсэн зүйлсийн хаягдал хогнуудыг авч ирж хогоо ангилах даалгавар өгнө.

Хамгийн их хэрэглэсэн зүйл юу байна вэ?

Хамгийн их овор хэмжээтэй хог ямар төрлийн хог байна вэ?

Байгаль дээр хамгийн удаан задрах хог нь аль гэж бодож байна вэ?

Сурагчид хогоо хуванцар, гялгар уут, цаас, шил, хүнс, лааз гэсэн төрлөөр ангилна.

Сурагчид хамгийн их хэрэглэсэн зүйлсээ бичнэ Хамгийн их овор хэмжээтэй хогнуудын бичиж

тэмдэглэнэ. Байгаль дээр удаан хугацаанд задрах хогнуудыг

өмнөх төсөөллөөрөө ангилна.

4. Багш сурагчдад хог хаягдын байгальд задрах хугацааг харуулсан ТӨМ өгнө.

Сурагчид ТӨМ-тай танилцаж хогнуудынхаа байгальд задрах хугацааг зөв болгож тэмдэглэнэ.

5.

Бид өнөөдөр хэр их хог үйлдвэрлэсэн байна вэ?

Бид хогоо хээр хаяагүй ч гэсэн хог үйлдвэрлэсээр байх уу?

Экскурс хичээлээр хог хаягдал багатай явах ямар боломж байна вэ?

Сурагчид өнөөдөр үйлдвэрлэсэн хогоо хэмжинэ. Сурагчид хог хаягдал бага гаргах боломжийг

ярилцана. Ундаа, усныг дэлгүүрээс авахгүйгээр гэртээ

бэлтгэн зориулалтын усны сав ашиглах. Олон дахин ашиглагдах бүтээгдэхүүн хэрэглэх Нэг удаагийн хэрэглэгдээд хаягддаг зүйлсээс

татгалзах.

6.

Дүгнэлт Минималист хэв маяг руу шилжих 1.1 Хог хаягдал бага гаргаж амьдрах /Нэг удаа хэрэглэгдээд хаягддаг зүйлсээс татгалзаж, олон дахин ашиглагдах зүйлсийг хэрэглэх гэх мэт/ 1.2 Бага зардлаар өөрийн хэрэглээгээ хангаж сурах 1.3 Байгальд ээлтэй техник, технологи болон бусад бүтээгдэхүүнийг дэмжиж хэрэглэх

ГУРАВДУГААР ХЭСЭГ: ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ СУДАЛГАА

Үйл ажиллагааны төлөвлөгөө III

Page 17: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

№ Үйл

ажиллагаа Шалгуур

Үнэлгээний түвшин Маш сайн

Сайн Дунд зэрэг

Дундаас доогуур

1. Хичээлийн зорилго

Экскурс болон аялал зугаалга хоёрын ялгааг ойлгосон эсэх

2. Голын морфометрийн судалгаа

Метр ашиглан өргөнийг хэмжих аргачлалыг ойлгосон эсэх

Рейк мод ашиглан гүнийг хэмжих аргачлалыг ойлгосон эсэх

Хөвүүр ашиглан голын хурдыг хэмжих аргачлалыг ойлгосон эсэх

Үзүүлэлтүүдийг ашиглан усны зарцуулгыг тооцоолж чаддаг эсэх

3. Усны орчинг тодорхойлох судалгаа

Хүчиллэг, шүлтлэг, саармаг орчинг ялгаж таньдаг болсон эсэх.

4.

Усны чанар болон бохирдолын судалгаа

Голын ёроолын сээр нуруугүйтэн амьтдын төлөөллүүдийг мэддэг болсон эсэх

Баригдсан шавьжаа ашиглан голын бохирдлыг тодорхойлж чаддаг эсэх

Усны бохирдолтоос үүсэх үр дагавар болон хамгаалах аргуудаас ойлгосон эсэх

5. Газрын зураг дээр ажиллах

Судалж буй голын нэр, эх авч буй болон цутгах газруудыг газрын зургаас олж тодорхойлж чадаж байгаа эсэх

Гол ширгэвэл үүсэж аюул болон хамгаалах арга замуудаас ойлгосон эсэх

6. Хүрээлэн буй орчны судалгаа

Голын эрэг дагуух газруудаас асуудлыг олж харж чадсан эсэх

Хог хаягдын үр дагавар болон Zero waste технологийг ойлгосон эсэх

ҮНЭЛГЭЭ: Стандарт бус, сурагчид өөрсдөө үнэлнэ.

Сурагчдын өөрийгөө үнэлэх хуудас

Анги:..... Нэр:.............................

Page 18: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

АЖЛЫН ХУУДАС №1 Голын морфометрийн судалгаа

Голын өргөн Гүн

Урсгалын Хурд

Усны зарцуулга

Морфометрийн үзүүлэлтүүд

1...................... 2........................ 3....................... 4........................ 5........................ 6........................ 7........................

1..................... 2.................... 3.................... 4..................... 5.....................

Q= өргөн * гүн *хурд

СУДАЛГАА

Хамгийн гүн- Дундаж гүн-

 

Дүгнэлт

....................................................................................................................................................................................

....................................................................................................................................................................................

....................................................................................................................................................................................

....................................................................................................................................................................................

....................................................................................................................................................................................

....................................................................................................................................................................................

Page 19: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

АЖЛЫН ХУУДАС №2

Таамаглал дэвшүүлэх

№ Усны чанар ямар харагдаж байна вэ? Энэ усанд амьтан амьдардаг болов уу?

Цэнгэг Бохир Яагаад? Амьтан байхгүй

Амьтан амьдардаг

Яагаад?

1

Page 20: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

 

АЖЛЫН ХУУДАС №3

Судалгаа хийсэн хугацаа

Голын нэр

Усны температур

Усны РН тодорхойлох

/дадлага/

Усны шавьж, сээр нуруугүйтэн амьтдыг

микроскопоор ажиглаж, усны бохирдлыг тодорхойлох

Баригдсан амьтдын нэрс

Усны бохирдол

 

 

 

 

 

 

 

Судалгааны дүгнэлт

........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................

........................................................................................................................................................................

Page 21: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

  

АЖЛЫН ХУУДАС №4

№ 4-р өртөө Хариулт

1 Гол хаанаас эх авч байна вэ?

2 Гол хаана цутгаж байна вэ?

3 Гол ямар ай савд багтах вэ?

4 Гол ширгэвэл ямар аюул тулгарах вэ?

Байгаль: Нийгэм:

Page 22: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХbagsh.itpd.mn/fayluud/SB Darhan Sudlaach suragch.pdf · 2021. 5. 3. · анги 2 удаа Хавар 5

  

АЖЛЫН ХУУДАС 5

№ 5-р өртөө Хариулт

1 Олж харсан асуудлаа бичнэ үү?

1. 2. 3.

2 Дурьдсан асуудлуудын хамгийн ноцтой нь аль нь вэ? Яагаад?

3 Бидний шийдэх боломжтой ямар асуудлууд байна вэ?

4 Одоо шийдэх боломжтой ямар асуудал байна вэ